Хаан банкны Баянзүрх дүүрэг дэх “Шөнийн зах” худалдааны төвд байрладаг салбарт өчигдөр орой 19.40 цагийн үед дээрмийн хэрэг гарчээ. Хорь орчим насны гурван залуу Хаан банкны салбарт нэвтэрч, их хэмжээний мөнгө дээрэмдсэн байна. Тэдний хоёр нь банкны ажилчдыг хийн буугаар сүрдүүлж цүнхэнд мөнгө хийхийг шаарсан аж. Гэрчүүдийн зарим нь бууг тоглоомон буу байсан гэж мэдүүлсэн байна.
Банкинд байсан ажилчид бэртэж гэмтээгүй байна. Цагдаагийн албан хаагчид хэргийн газар 20.10 цагийн үед ирсэн бөгөөд гэмт хэрэгтнүүдийн гутлын мөр болон бусад шинж тэмдгийг тодорхойлон авчээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа Хаан банкинд халдсан болохыг ойр орчмын камерийн бичлэгүүд тогтоосон талаар эх сурвалж мэдээлжээ.