Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр (2017.11.09) мэдээлэл хийлээ. Багш нарын 2017 оны цалинд урамшууллын 516 мянган төгрөгийг олгохоор болсон талаар БСШУСЯ-аас мэдэгджээ. Энэхүү урамшууллыг зөвхөн багш нарт бус боловсролын салбарт буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын нийт ажилчдад олгох юм байна.
Багш нарын ажил хаялтын тэмцэл гурван сарын турш үргэлжилсэн. Үүний үр дүнд гурван яамтай 10 хоногийн турш хэлэлцээр хийснээр тодорхой үр дүнд хүрлээ. 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд санал бодлын эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурснаар 516 мянган төгрөгийг Сангийн яамнаас сургууль бүрийн сан руу шилжүүлэхээр болсон. Мөн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа. 2018 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл 50 хувь, долдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл дахин 50 хувиар, дахин 2020 оны нэгдүгээр сар хүртэл 50 хувь нэмэгдүүлснээр нэг сая зургаан зуун жаран мянган төгрөгт хүргэхээр ажиллаж байна гэж тус хорооныхон хэлэв.
1 comment
Мөнхтуяа тэргүүтэй БЦНТХорооны гишүүдэд болон хамтдаа тэмцсэн багш нартаа баярлалаа. Харин Мөнхтуяа тэргүүтэй хүмүүсийн гавьяа зүтгэлийг үнэлэх хэрэгтэй. Гомдоосон аливаа үйлдлийг хийхгүй байхыг багш нартаа уламжлая. Зарим нь арабын баян оронд байгаа юм шиг аашилж харагдсан. /Өчигдөр зурагтаар/ .харин ч ингэж зүтгэсэн хүмүүстээ урам хайрлах хэрэгтэй.