Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайд Прити Пател амралтаараа Израилийн эрх бүхий албан тушаалтнуудтай 12 нууц уулзалт хийсэн, түүнийгээ Их Британийн ГХЯ-нд ч, Ерөнхий сайд Тереза Мэйд ч мэдэгдээгүй гэсэн дуулианаар огцорлоо. Тэрбээр Нэгдсэн Вант улсынхаа Ерөнхий сайдад хандан уучлалт хүссэн захидал бичиж, огцрох хүсэлтээ гаргасан байна. Пателтай уулзсан хүмүүсийн тоонд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху орсон байна. Израилийн Засгийн газрын тэргүүн өнгөрсөн долоо хоногт Лондонд айлчлах үеэр л түүнийг Британийн сайдтай холбоотой болох тухай мэдээлэл цацагджээ.