Макс Люшер өнгөний сонжооныхоо ачаар дэлхий дахинаа танигдсан бөгөөд түүний гарсан сонжоо өнөөдөр ч хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр байна. Швейцарийн сэтгэлзүйч тэрбээр сэтгэлзүйн байдал, өнгөний хүлээн авах байдлын хооронд хамааралтай болохыг тогтоожээ.
Энэхүү хамаарал дээр тулгуурлан таны одоогийн байдал болоод танд юу дутагдаж байгаа тухай сонжоог бэлтгэсэн байна.
Та эдгээр ханзнаас аль таалагдсанаа сонгоорой.
Одоо түүний утгыг мэдэж аваарай.
- “Хайр” ханз
Улаан өнгө нь нөлөөтэй болох, амжилтад хүрэх эрмэлзэл, сэтгэл хөдлөм зүйл, бүрэн дүүрэн амьдралд тэмүүлэх ер бусын хүслийг илэрхийлдэг. Танд тодхон сэтгэдэл хүлээх зүйл, энэ хэрэгцээг тань хангах хүн үгүйлэгдэж байна. Магадгүй та ийм болохоор энэ ханзыг сонгосон биз ээ.
- “Итгэл” ханз
Та өөртөө хэт анхаарч, бодол санаа, хүсэл тань бодит амьдрал биелээсэй гэж хүсч байна. Та онцгой мэдлэг, сэтгэл татах хүч зэргийг эзэмшихийг хүлээж буй бололтой. Танд одоо өөрт ямар нэгэн ашигтай зүйл олоход туслах эх булаг, урам зориг үгүйлэгдэж байна.
- “Өнө мөнх” ханз
Хар өнгө нь цухалдуулж, дургүй хүргэсэн зүйлсийг өөрөөсөө түлхэх хүслийг бэлгэддэг. Та амьдралаа дахин нэг эргэцүүлэн хараад тийм муугүй байсан ч засаж өөрчлөхийг хүсч байна. Гэхдээ байгаа ахуйдаа байнга эргэлдэх нь хаалттай тойргоос гарч чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Та амарч чадахгүй, санаа зовоож буй зүйлээ бодлоосоо авч хаяж чадахгүй. Үүнийг л цэгцлэх хэрэгтэй.
- “Хүч” ханз
Шар өнгө нь аль эртнээс цэгцэлж чадаагүй асуудлаасаа салах хүсэл, тэр цагт аз жаргалтай болно гэсэн найдлагыг илэрхийлдэг. Яг одоо та хүмүүсийн талархал, хүндэтгэлийг олж авахыг хүсч байна. Яагаад гэвэл энэ л танд цаашид ажиллах эрх хүч өгнө гэдгийг мэдэрч байна.
- “Зохицол” ханз
Та өөртөө итгэх итгэлээ ямар ч хамаагүй аргаар нэмэгдүүлэхийг хүсч байна. Түүнчлэн амьдралын чанараа сайжруулахыг эрмэлзэж байгаа аж. Та бусдад зааж сургах дуртай, эргэн тойрныхонд таалагдахыг хүсдэг. Багшийн энэ дүрээс л та өөрийнхөө зохицлыг олж чадна.
- “Аз жаргал” ханз
Амрах зайлшгүй шаардлагатай байна. Та тав тухтай орчинд байж, сайхан мэдрэмж авахыг хүсч байна. Ямар ч зөрчилдөөн таны маш их хүчийг сорон авч байна. Тиймээс олон зүйлд нүдээ аниад явахыг хичээж байна. Таны үндсэн хэрэгцээ бол өөртөө анхаарал тавьж, хүссэнээрээ амрах явдал юм.
- “Нууц” ханз
Та ямар ч түгшүүргүй, тайван амгалан, хэрэгтэй хүн гэдгээ ч мэдэрчихсэн байна. Та шинэ догдлолд бэлэн, оюун ухаан ч сэргэлэн байна. Тэгсэн хэрнээ та эргэн тойрныхонд жирийн хүн шиг харагдахгүй, ямар нэгэн нууцлаг, ямар нэгэн нууцыг мэддэг хэрнээ хуваалцах гэж яарахгүй байгаа хүн шиг харагддаг.
- “Шударга зан” ханз
Та өөрийгөө бусдад ямар хүн бэ гэдгийг харуулахыг хүсэхгүй байна. Өдөөн хатгалгад автахгүйн тулд бүхий л нөлөөллөөс хол байхыг хүсч байна. Үүнээс гадна та маш ихээр ядарч, өөрийгөө хянахад ч хүнд болжээ. Магадгүй та одоо ажил, хичээл ихтэй, маш их завгүй байж мэднэ. Хэд хоног ч гэсэн амарч, эрч хүчээ нөхөж ав.