АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Чикагогийн шүүхэд тангарагтан шүүгчээр оролцохгүй гэж CNN мэдээллээ. Өнгөрсөн аравдугаар сард Обама өмнө нь амьдарч байсан Чикагогийнхоо шүүх үйл явцын нэгт тангарагтнаар оролцох сонгон шалгаруулалтад орсон билээ. Ингээд экс төрийн тэргүүн энэ сарын 8-нд олон тооны хамгаалахаа дагуулаад шүүхийн байранд иржээ. Гэтэл тойргийн ахлах шүүгч Кук Тимоти Эванс Обамаг тангарагтны үүргээс чөлөөлөгдсөн гэжээ. Харин ямар шалтгаанаар татгалзсан нь тодорхойгүй байна.