20260129-180615-file.jpeg

2026-01-29 18:06
Өнөөдөр Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр цас орно. Маргааш говийн нутгийн өмнөд хэсгээр цас орох төлөвтэй байна.

20260129-170616-file.jpeg

2026-01-29 17:06
Улаанбаатар хотын захирагчийн албанаас сар шинийн баярыг угтан бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, оролцоогүй аж ахуйн нэгжүүдийг Зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болжээ.

20260129-150614-file.jpeg

2026-01-29 15:06
Энэ сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн зэрэг үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргасан байна.

20260129-120609-file.jpeg

2026-01-29 12:06
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа 2026 оны 02 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх шаардлагатай.

20260129-110615-file.jpeg

2026-01-29 11:06
2026 онд мал аж ахуй, газар тариалангийн салбарт амжилт гаргасан тэргүүний малчин, саальчин, фермер, тариаланчдыг шалгаруулж, нийт 121 малчин, 10 саальчин, 10 фермер, 21 тариаланчыг Улсын аваргаар тодрууллаа.

20260129-090623-file.jpeg

2026-01-29 09:06
Монгол Үндэсний Бөхийн Холбоо ирэх хоёрдугаар сард Монгол Бөхийн Өргөөд зохион байгуулагдах үндэсний бөхийн болон цагаан сарын баярт зориулсан барилдааны хуваарийг танилцууллаа.