Ч.Санжаадамба гавъяат тамирчны цолоор шагнагдахаар боллоо

2026-02-13 15:011min
20260213-150130-file.jpeg
Улсын аварга Ч.Санжаадамба сар шинийн босгон дээр Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулахаар болжээ. Тэрбээр улсын баяр наадам болон сар шинийн барилдаанд олон амжилт үзүүлсэн.

Улсын аварга Ч.Санжаадамба сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавъяат тамирчин цолоор шагнуулахаар болжээ.

Ч.Санжаадамба 2016 оны наадмаар 10 давж Монгол Улсын 22 дахь аварга болсон юм.

Түүний улсын баяр наадамд үзүүлсэн амжилтаас дурдвал, нэг удаа 10 давж түрүүлсэн, нэг удаа 8 давж үзүүрлэсэн, гурван удаа 7 давж шөвгөрсөн, нэг удаа 6 давж, мөн нэг удаа 5 давж шөвгөрсөн байна.

Сар шинийн барилдаанд тэрбээр 2010, 2015, 2017 онуудад түрүүлж, 2011, 2014, 2016, 2018, 2019 онуудад их шөвөгт үлдсэн амжилттай барилдсан.