Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн “Оддын одон” төрийн шагнал олгожээ

2026-02-13 16:011min
20260213-160121-file.jpeg
Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин Италийн ерөнхийлөгчийн зарлигаар "Ordine della stella d'Italia" төрийн шагнал, офицер цол хүртэхээр болсныг Итали улсын Элчин сайд албан ёсоор мэдэгдэв.

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della stella d’Italia” төрийн шагнал, Оддын одон, офицер цол хүртээхээр болсон байна.

Энэ талаар Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жиованна Пиккаррета “Чингис хаан” үндэсний музейд өчигдөр болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр албан ёсоор мэдэгджээ.

Э.Амартүвшин 2009-2016 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажиллаж байгаад Италид ажиллаж, уран бүтээлээ туурвиж байна. Тэрбээр “Кармен”, “Травиата”, “Риголетто”, “Евгений Онегин”, “Тоска”, “Айда”, “Троваторе” зэрэг дэлхийн сонгодог дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи, Бельги, Америк, Унгар, Болгар, Хятад зэрэг олон улсын театрын тайзнаа дуурсган тоглосон дэлхийн шилдэг баритон юм.

Тэрбээр саяхан Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагнал хүртсэн бөгөөд УДБЭТ-ын тайзнаа “Травиата” дуурийн гол дүрийг амилуулан тоглолтоо хийжээ.