Г.Нямжанцанд МУГЖ цол олгохоор болжээ

2026-02-13 14:011min
20260213-140117-file.jpeg
“The Hu” хамтлагийн хөгжимчин Г.Нямжанцанд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол олгохоор шийдвэрлэжээ. Хамтлаг нь уламжлалт хөгжмийг рок урсгалтай хослуулан “Хүннү” рок урсгалыг бий болгосон.

“The Hu” хамтлагийн хөгжимчин, хөөмийч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Нямжанцанд Монгол Улсын Гавьяат Жүжигчин (МУГЖ) цол олгохоор шийдвэрлэжээ. Энэ талаар тус хамтлагийн ахлагч Ц.Галбадрах цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

“ХҮ” хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий, хархираа зэрэг зэмсгүүдийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монголын онцлогийг илэрхийлсэн “Хүннү” рок урсгалыг үүсгэсэн юм. 2019 онд тус хамтлаг Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хаан одон хүртэж байв.