Захиалгат хоол хүргэлтийн хуурамч сайтаас сэрэмжлүүлж байна
2026-02-13 19:001min

Цагдаагийн байгууллагаас захиалгат хоол хүргэлтийн үйлчилгээний нэрийг ашиглан хуурамч сайт, аппликейшнээр залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Сүүлийн өдрүүдэд захиалгат хоол хүргэлтийн үйлчилгээний нэрийг ашиглан хуурамч вэбсайт болон аппликейшн үүсгэн бусдыг залилж байгаа тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иргэдэд зөвхөн албан ёсны вэбсайт болон аппликейшнээр дамжуулан захиалга өгөхийг зөвлөж байна.
Мөн сошиал сүлжээгээр ирсэн сэжигтэй холбоос болон хямдралын зар сурталчилгаанд болгоомжтой хандахыг анхааруулж байна.
Урьдчилгаа төлбөр шаардсан тохиолдолд дахин нягталж шалгах, хувийн болон банкны картын мэдээллийг баталгаагүй эх сурвалжид оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас санууллаа.
