2026 оны нэгдүгээр сард мөнгөний нийлүүлэлт 5.8 их наяд төгрөгөөр өсөв

2026 оны нэгдүгээр сарын эцэст мөнгөний нийлүүлэлт (M2) урьдчилсан гүйцэтгэлээр 46.9 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) 2026 оны нэгдүгээр сарын эцэст 11.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 279.5 тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх сараас 115.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Бага мөнгөний 10.2 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах мөнгө, 950.4 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө байна.
Бараг мөнгө 2026 оны нэгдүгээр сарын эцэст 35.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.5 их наяд төгрөгөөр өссөн ч өмнөх сараас 93.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. Бараг мөнгөний 26.0 их наяд төгрөг нь төгрөгийн хадгаламж, 5.6 их наяд төгрөг нь валютын хадгаламж, 4.2 их наяд төгрөг нь валютын харилцах мөнгө байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2026 оны нэгдүгээр сарын эцэст 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 58.3 тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх сараас 47.1 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Төгрөгийн хадгаламж 26.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд өмнөх сараас 52.1 тэрбум төгрөгөөр буурсан байна. Төгрөгийн хадгаламжийн 21.6 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 4.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж юм.
Валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 777.7 тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх сараас 123.5 тэрбум төгрөгөөр буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
