“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс ачилт 5 сая тонныг давжээ

2026-02-13 21:001min
20260213-210046-file.jpeg
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давж, өмнөх оны мөн үеэс 2.1 дахин өссөн тухай мэдээлэв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн нүүрс ачилтын хэмжээ 5 сая тонныг давж, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 дахин нэмэгдсэн байна.

2025 оны хоёрдугаар сарын 11-нд уурхайн ачилт 2,432,026 тонн байсан бол энэ сарын 11-ний өдөр 5,008,346 тонн болж, өмнөх оны мөн үеэс 2,576,320 тонноор өсжээ.

Энэ өсөлт нь үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангах, ачилтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээврийн зохион байгуулалтыг оновчтой болгох, тогтвортой экспортлох зорилтод чиглэсэн арга хэмжээний үр дүн гэж “Эрдэнэс Тавантолгой” компани мэдээлэв.

Тус компани нүүрсний экспортын тогтвортой байдлыг хангах, гадаад зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, логистикийн үр ашгийг сайжруулах төлөвлөгөөг үе шаттай хэрэгжүүлж байна.