20260202-110029-file.jpeg

2026-02-02 11:00
Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас 2026 оны хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хуваарийг танилцуулж, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 12-нд олгохоор болсныг мэдэгдэв.

20260202-103026-file.jpeg

2026-02-02 10:30
Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хөнгөлөлттэй зорчих "U Money" картын үйлчилгээ одоо Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдээр олгогдож байна. Энэ онд нийслэлийн төсвөөс унааны нөхөн олговорт нийт 40 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

20260202-083030-file.jpeg

2026-02-02 08:30
Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд ашиглах өвлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах төслийн хүрээнд нийслэлийн Бизнес, инновацын газар, “Нэйшнл энержи комплекс” ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа.

20260201-200059-file.jpeg

2026-02-01 20:01
Ажлын стрессийг гэртээ гаргахгүй байх нь бие, сэтгэл санаа, гэр бүлийн харилцаанд эерэг нөлөөтэй. Тухайлбал, ажлын муу явдлыг мартаж, бухимдлаа гэртээ бус найзтайгаа хуваалцах, кофены хэрэглээ, гүнзгий амьсгаа авах, хөгжим сонсох, сошиал медиаг багасгах зэрэг арга хэрэглэх нь үр дүнтэй.

20260201-123046-file.jpeg

2026-02-01 12:30
Богдхан уулын дархан цаазат газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй төмөр хашаанд буга гэмтсэн тохиолдлын улмаас хамгаалалтын захиргаа албан шаардлага биелүүлэх, хууль ёсны арга хэмжээ авахыг мэдэгдэв.

20260131-123039-file.jpeg

2026-01-31 12:30
“Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд бага ангийн сурагчдад сүү уулгаж эхэлсэн бөгөөд нийслэл хот орчмын сүүний фермерүүдэд үнээ худалдан авахад зориулсан хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэж байна.