2026 оны 2 дугаар сарын 18-ны цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-02-17 20:331min
20260217-203349-file.jpeg
2026 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар болон орчмын бүс нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй, өдөртөө -1...-5 хэм хүйтэн байна.

2026 оны 2 дугаар сарын 17-ны 20 цагаас 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй байх төлөвтэй байна. Салхи баруунаас секундэд 3-8 метрийн хурдтай сэвэлзэнэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21…-23 градус, бусад хэсгээр -16…-18 градус хүйтэн, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

Багануур орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай сэвэлзэнэ. Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метрийн хурдтай сэвэлзэнэ. Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -1…-3 градус хүйтэн байна.