Ч.Санжаадамба гавьяат тамирчин цол хүртлээ
2026-02-17 12:001min

Монгол Улсын 22 дахь аварга Ч.Санжаадамба гавьяат тамирчин цол хүртэж, олон жил улсын чанартай барилдаанд амжилт үзүүлсэн байна.
Гал морин жилийн сар шинийн баярын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарим хүнд төрийн одон медаль гардууллаа.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын 22 дахь аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамбад гавьяат тамирчин цол олгосон байна. 40 настай Ч.Санжаадамба аварга 10 жилийн өмнө 1,024 бөхийн манлай болж улсын аварга болсон бөгөөд 2018 онд найм давж үзүүрлэсэн амжилттай.
Түүнчлэн Ч.Санжаадамба 2011, 2013, 2014, 2015, 2016, 2019 онд шөвгөрч байжээ.
2011 онд Монгол бөхийг Геннисийн номд бүртгүүлэхэд 6,002 бөх барилдах үеэр Ч.Санжаадамба заан цолтой байсан бөгөөд улсын аварга С.Мөнхбаттай түрүү, үзүүр булаалдан 13 давж түрүүлсэн түүхтэй юм.
