Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн автобус 07:20-23:10 цаг хүртэл үйлчилнэ

2026-02-17 13:031min
20260217-130348-file.jpeg
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн чиглэлд 1,007 гаруй автобус 07:20-23:10 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Шөнийн автобус 22:00-02:00 цаг хүртэл ажиллах бөгөөд "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үндсэн чиглэлд 1,007 гаруй автобус 07:20-23:10 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ. Шөнийн автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл ажиллах бөгөөд энэ талаар Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлсэн байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагийн турш тасралтгүй үйлчилж байгаа аж.

Улаанбаатар хотод өдөр тутмын нийтийн тээврийн үйлчилгээг үндсэн болон хот орчмын 139 чиглэлд 18 аж ахуйн нэгж, байгууллага гүйцэтгэдэг бөгөөд ажлын өдөр 1,182, амралтын өдөр 1,008 угсраа, давхар болон их, дунд багтаамжийн автобус ашигладаг.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг 70044040 дугаарын утсаар хүлээн авдаг.

Баярын амралтын өдрүүд хоёрдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх юм.