Дорнодод онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан хэрэгт шалгалт явуулж байна2026-02-05 19:06Дорнод аймгийн төвд онцгой албан татварын тэмдэггүй архи борлуулсан гэх мэдээллийн дагуу шалгалт явагдаж байна. Цагдаагийн байгууллага иргэдийг гарал үүсэл тодорхойгүй архи худалдан авахгүй байхыг анхаарууллаа.Дэлгэрэнгүй
Яруу найрагч Ринчиний Чойномын 90 жилийн ойг тэмдэглэхээр боллоо2026-02-05 14:06Засгийн газар яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргаж, арга хэмжээг зохион байгуулах ажлыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд даалгалаа.Дэлгэрэнгүй
БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар 50 гаруй иргэнийг илгээв2026-02-05 13:062026 оны хоёрдугаар сард БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ХАА, газар тариалангийн болон аж үйлдвэрийн салбарт нийт 50 гаруй иргэнийг илгээж, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалын талаарх сургалт зохион байгуулжээ.Дэлгэрэнгүй
Нийслэл хотод газар чөлөөлөх байршлууд2026-02-05 10:33Энэ онд нийслэлийн хэмжээнд 4,729 га талбай буюу 20,218 нэгж талбарт газар чөлөөлөх жагсаалтыг гаргажээ. Газар чөлөөлөлтийн нөхөн олговорт нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөгийг зарцуулахаар баталсан билээ. Тодруулбал шинээр 41 байршилд 4,216 нэгж талбарт газар чөлөөлнө. Үүнээс Нэгдүгээр тойрог зам төслийн хүрээнд 3,029 нэгж талбарт газар чөлөөлж, үлдсэн байршлуудад трамвай, авто зам, нүхэн гарц, гүүрэн […]Дэлгэрэнгүй
Хорт хавдрын эрт илрүүлэлт нэмэгдэж байна2026-02-05 10:06Өнгөрсөн онд хорт хавдрын 40 орчим хувь нь эрт шатанд илэрсэн нь 2024 оныхтой харьцуулахад 3.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ нь эрт илрүүлгийн чанар сайжирсантай холбоотой гэж үзэж байна.Дэлгэрэнгүй
2026 оны өвөлжилтийн нөхцөл байдал ба малын тарга хүчний мэдээ2026-02-03 17:022026 оны эхний сарын байдлаар өвөлжилт ихэнх нутгаар харьцангуй хэвийн байгаа бөгөөд малын тарга хүч олон жилийн дунджаас өндөр байна. Улсын хэмжээнд 13,000 гаруй мал хорогдсон мэдээлэл гарчээ.Дэлгэрэнгүй
Богдхан уулын Дархан цаазат газарт олгосон талбай, хашааны стандартыг мөрдүүлэх байдал2026-02-03 16:02Богдхан уулын Дархан цаазат газарт 1,964 иргэн, хуулийн этгээдэд 2,600 га талбай олгогдсон бөгөөд хашааны стандартыг мөрдүүлэхэд 620 орчим албан мэдэгдэл хүргүүлж, 43 нь стандартын бус хашаагаа буулгажээ. Газрын татварын өр 14 тэрбум төгрөг байна.Дэлгэрэнгүй
Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргалаа2026-02-03 15:02Монгол Улсад жуулчин визээр ирсэн Гана улсын иргэнийг визийн хугацаа хэтрүүлсэн тул албадан гаргасан бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль ногдуулж, хоёр жил дахин оруулахгүй байхаар шийдвэрлэв.Дэлгэрэнгүй
Сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотод бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ2026-02-03 14:01Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, орон сууцны хорооллын цэвэрлэгээг сайжруулах зорилгоор сар шинийн баярын өмнө бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна.Дэлгэрэнгүй
Барби Сюйнд зориулсан хөшөөг нөхөр нь Тайваньд босгожээ2026-02-03 13:00Тайванийн жүжигчин Барби Сюйн нас барсны нэг жилийн ойд нөхөр нь DJ Koo эхнэрийнхээ булшны дэргэд цээжин дээрээ хоёр гараа тавьсан охины дүрстэй хөшөө босгожээ.Дэлгэрэнгүй