Цаг уурын байгууллагаас цасан шуурга, хүйтний эрч чангарсныг анхаарууллаа

2026-02-21 12:301min
20260221-123027-file.jpeg
Өнөөдөр Сүхбаатарын өмнөд болон Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй бөгөөд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч эрс чангарна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв.

Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатарын өмнөд болон Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Малчид, иргэд болон тээвэрчдэд зориулан 21-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхаарууллаа.

Мөн зам даваа гүвээ дээр халтиргаа гулгаа үүсэж, мөстөлт бий болох тул болгоомжтой байхыг зөвлөж байна.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул иргэд нэмэлт бэлтгэлтэй байх шаардлагатайг цаг уурын байгууллага онцгойлон анхааруулж байна.