Сүхбаатар аймагт цас шуурч хөдөлгөөнийг түр хязгаарлав

2026 оны 2 дугаар сарын 21-ний өглөөний 07:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар, зам орчны нөхцөл байдлын талаарх мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас гаргалаа.
Төв, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс, Булган аймгийн нийт нутгаар цас орж, цасаар шуурч, замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байна.
Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нийт нутгаар цас орж, замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байна.
Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар хүйтэн салхитай, цасаар шуурч, замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байна.
Хэнтий, Сүхбаатар аймагт бага зэргийн цас орж, хүйтэн салхитай шуурч, замын зорчих хэсэгт гулгаа үүссэн байна.
Бусад нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, хүйтэн салхитай, -11-33 хэмийн хүйтэн байна.
Сүхбаатар аймагт цасаар шуурч байгаа учраас тухайн нутгийн замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна (2026.02.21 09:30 цаг).
