Таван шарын нүхэн гарц орчимд явган хүний гүүрэн гарц барина

Нийслэлээс энэ онд Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гүүрэн гарцыг зундаа багтаан ашиглалтад оруулах юм байна.
Гүүрэн гарц барих нь явган зорчигчдыг авто зам, төмөр замын хөдөлгөөнөөс тусгаарлаж, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна. Мөн гүүрэнд 3 орц, гарц бүхий рамп, пандус байрлуулснаар бүх иргэн тэгш, хүртээмжтэй зорчих боломжтой болох юм.
Орц, гарцын зохион байгуулалт нь огцом налуугүй тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай зорчигчид аюулгүй, тав тухтай зорчих боломжийг хангана гэж инженерүүд мэдээлжээ.
Нийслэл өнгөрсөн хугацаанд хөдөлгөөний эрчим ихтэй томоохон гудамж, гарцуудад явган хүний гүүрэн гарцыг барьж, ашиглалтад оруулсан байна.
