Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт дээдийн номын анхны айлдвараа айлдав
2026-02-20 12:001min

Монголын Бурханы шашны тэргүүн Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Гал морин жилийн шинийн хоёрны өдөр дээдийн номын анхны айлдвараа айлдлаа.
Гал морин жилийн шинийн хоёрны өдөр Монголын Бурханы шашны тэргүүн Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд морилж, лам хуврагуудын хүсэлтээр дээдийн номын анхны айлдвараа айлдлаа.
Энэ үеэр лам хуврагууд Богд гэгээндээ мөргөн золгосон байна.
Оройн дээд Очирдарагийн үеэр Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт үйлс зохионгуй, шашин амьтны тусын тулд энэрэл нигүүлсэл, амгалангийн цэцэг дэлгэрэхийг ерөөлөө.
Гандантэгчэнлин хийдэд болсон энэхүү үйл явдал нь Монголын Бурханы шашны уламжлал, номын үйлсийн үргэлжлэлд чухал ач холбогдолтой юм.
