Улаанбурханаар 10-14 насныхан хамгийн их өвчилж байна

2026-02-20 15:301min
20260220-153028-file.jpeg
ХӨСҮТ-ийн мэдээллээр улаанбурхан өвчний дэгдэлт 365 дахь өдрөө үргэлжилж, 10-14 насныхан хамгийн их халдвар авчээ. Вакцинжуулалтаар сэргийлэхийг зөвлөж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2024 оны хоёрдугаар сарын 19-ний байдлаар улаанбурхан өвчний тархалтын мэдээллийг гаргалаа. Улаанбурхан өвчний дэгдэлт 365 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд одоогоор 54 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 30 нь нийслэлд, 24 нь орон нутагт эмчлүүлж байгаа бол гэрээр есөн хүн эмчилгээ авсан байна.

Нийт халдвар авсан тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5217 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн 0-4 насныхан 3437 тохиолдлоор өвчилжээ.

Улаанбурхан өвчин нь халдварлах чадвар өндөртэй ч вакцинжуулалтаар сэргийлэх боломжтой тул вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хамрагдахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Лавлах, тодруулах зүйл байвал 100, 119 болон 72224444 дугаарын утсаар холбогдох боломжтой юм.