Хойд-Солонгос-1.jpg

2017-08-24 10:13
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аризона мужийн Финикс хотод дэмжигчдэдээ хандаж үг хэлэх үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ыг хүндэтгэж эхэлсэн гэж мэдэгджээ. Америкийн төрийн тэргүүний хэлснээр хэрвээ түүний энэ таамаг үнэн зөв бол эндээс бүх зүйл илүү сайхан болох боломжтой гэнэ. Тэрбээр “Ким Чен Ун биднийг хүндэтгэж эхэлсэн гэсэн баримтыг би хүндэтгэн үзэж, түүнд […]

Трамп-1.jpg

2017-08-24 10:07
АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 21-нд эхэлсэнтэй холбогдуулан Умард Солонгос мэдэгдэл гаргажээ. Пхеньяан цөмийн зэвсгийн агуулах дээр галаар тоглох болчимгүй үйлдэл хийхгүй байхыг АНУ-д хоёр дахиа анхааруулсан байна. Мэдэгдэлд дурдсанаар “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны дайсагнасан үйлдлийн хариуд БНАСАУ хатуу хариу барих болно” гэжээ. АНУ-ын эзэмшлийн Гуам арлын ойролцоох ус […]

01.jpg

2017-08-24 10:05
Бүх цаг үе, ард түмний агуу аялагчдын жагсаалт ганцхан хүний нэрээр эхэлдэг. Тэр бол XIII зууны сүүлчээр өрнөдөөс гарч алс холын дорныг зорьж, Монгол, Хятадын их хааны ордонд олон жил суурьшин, Япон, Зүүн өмнөд Ази, Перст очиж үзсэн анхны европчуудын нэг Марко Поло. Түүний аяллын дурсамж, сэтгэгдлээс бүтсэн “Орчлонгийн элдэв сонин” нэртэй бичмэл дэлхийн хэвлэмэл […]

Хакер.jpg

2017-08-23 18:12
Индонезийн “ExtremeCrew” хакеруудын бүлэглэл Зүүн Өмнөд Азийн 29 дүгээр их наадмын үеэр хэвлэмэл эхүүд дээр далбааг нь буруу тавьсны өс хонзонг авч, Малайзын 27 сайт руу халджээ. Энэ тухай “Straits Times”-т мэдээлсэн байна. “Миний үндэсний далбаа тоглоом биш” хэмээн хакерууд эвдсэн сайтдаа үлдээжээ. Үүнээс гадна халдлагад өртсөн сайтууд руу ороход Индонезийн төрийн дуулал эгшиглэдэг аж.

сэтгүүлч.jpg

2017-08-23 14:43
Копенгагены голын эргээр толгой, дөрвөн мөчгүй эмэгтэй хүний цогцос олджээ. Гэхдээ үүнийг саяхан алга болсон сэтгүүлч бүсгүй Ким Валлийн цогцос гэж хэлэхэд эрт хэмээн цагдаагийн газраас мэдэгдэж байна. Сэтгүүлч Валлийг хамгийн сүүлд энэ сарын 10-ны орой зохион бүтээгч Питер Мадсены шумбагч завинд байхыг хүмүүс харжээ. Мадсеныг санамсаргүй байдлаар хүний аминд хүрсэн гэж буруутгаж байна. Тэрбээр […]

hacker.jpg

2017-08-23 14:27
[starbox] “CyberKeel”-ийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд саяхан далайн тээврийн нэгэн жижиг компанийг шалгаж байгаад дуулиан тарьсан нээлт хийжээ- “CyberKeel” компанийн хамтран эзэмшигч Ларс Йенсен “Хэн нэгэн компьютерийн системийг эвдэж, вирусээр халдварлуулжээ. Гэмт этгээдүүд эндээс санхүүгийн хүмүүсийн бичсэн бүх баримтыг олж авч байсан байна” гэж мэдэгджээ. Нийлүүлэгчид түлшнийхээ тооцоог гаргаж компани руу илгээхэд уг вирус нь […]

шүүгч.jpg

2017-08-23 14:05
Америкийн Огайо мужийн шүүгч буудалцаанд оролцож, өөр рүү нь халдсан нэг этгээдийг буудаж хөнөөжээ. Энэ тухай “Washington Post” сонинд мэдээлсэн байна. Сьюбенвилль хотын шүүхийн байранд болжээ. Ажилдаа орох гэж байсан шүүгчийг отож суусан гэмт этгээд түрүүлж гал нээж, шүүгчийг шархдуулсан аж. Шүүгчид мэс засал хийсэн бөгөөд биеийн байдал нь хэвийн байна.

халдлага.jpg

2017-08-23 13:57
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Барселонагийн төвд Рамблын автомашингүй өргөн чөлөөнд жуулчид руу дайрсан фургоны жолооч гэгдэх марокко гаралтай Юнес Абуякубыг цагдаагийнхан буудаж устгажээ. 22 настай Юнес Абуякуб амиа золиослогчийн бүс зүүсэн байсан гэж цагдаагийнхан мэдээлж байна. Испанид сүүлийн 13 жилд болоогүй энэхүү цуст халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 100 гаруй нь гэмтэж бэртжээ.

цэрэг.jpg

2017-08-23 13:28
Хойд Солонгост хамгийн сүүлд дүрвэсэн америк цэрэг Жеймс Дреснок таалал төгсчээ. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 74 насандаа таалал төгссөн ч албан ёсоор энэ сарын 21-нд л мэдээлсэн аж. Жеймс Дреснок Өмнөд Солонгос дахь Америкийн баазад алба хааж байгаад 1962 онд Хойд Солонгос руу зугтсан юм. БНАСАУ-д 50 гаруй жил амьдарсан тэрээр нийгмийн нэрт зүтгэлтэн, […]

нар.jpg

2017-08-23 12:52
АНУ-д нарны хиртэлт ажиглаж байсан олон хүн рүү нэгэн машин дайран орж иржээ. Үүний улмаас нэг эмэгтэй амиа алдсан байна. Энэ хэрэг наймдугаар сарын 21-ний өдөр Кентукки мужийн Лесли тойрогт болжээ. 38 настай Алисса Нобл машинаа удирдаж чадахгүй, гэрлийн шон, нар хиртэлт ажиглаж байсан хоёр эмэгтэйг мөргөсөн байна.