АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аризона мужийн Финикс хотод дэмжигчдэдээ хандаж үг хэлэх үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ыг хүндэтгэж эхэлсэн гэж мэдэгджээ. Америкийн төрийн тэргүүний хэлснээр хэрвээ түүний энэ таамаг үнэн зөв бол эндээс бүх зүйл илүү сайхан болох боломжтой гэнэ.
Тэрбээр “Ким Чен Ун биднийг хүндэтгэж эхэлсэн гэсэн баримтыг би хүндэтгэн үзэж, түүнд итгэж байна. Би энэ баримтыг хүндэтгэж байна. Эндээс ямар нэгэн сайн зүйл гарах боломжтой” хэмээн хэлснийг “Reuters” агентлаг дамжуулжээ.