Хойд Солонгос Дональд Трампад хатуу сануулга өгчээ

2017-08-24 10:071min0
Трамп

АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт энэ сарын 21-нд эхэлсэнтэй холбогдуулан Умард Солонгос мэдэгдэл гаргажээ.

Пхеньяан цөмийн зэвсгийн агуулах дээр галаар тоглох болчимгүй үйлдэл хийхгүй байхыг АНУ-д хоёр дахиа анхааруулсан байна. Мэдэгдэлд дурдсанаар “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны дайсагнасан үйлдлийн хариуд БНАСАУ хатуу хариу барих болно” гэжээ.

АНУ-ын эзэмшлийн Гуам арлын ойролцоох ус руу дөрвөн баллистик пуужин харвахаар төлөвлөж байгаагаа Пхеньян энэ сарын эхээр зарласан билээ.

Армийн тэргүүлэх бодлого болох Сонгуны бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн өдрийг умард солонгосчууд энэ баасан гарагт тэмдэглэх юм байна.

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй