Эрдэмтэд ГЛОНАСС эсвэл GPS төрлийн хиймэл дагуулын системийг ашиглах боломжгүй газарт явган хүний байршил тогтоох төхөөрөмж зохион бүтээжээ. Маш авсаархан, мэдрэгч суулгасан энэхүү хэмжилтийн блокийг гар, хөл, цээж, нуруу, бүс, эсвэл толгойдоо зүүх боломжтой аж. Гэхдээ мэргэжилтнүүд гутлын уланд байх нь илүү ашигтай гэж үзжээ.
Төхөөрөмжийн мэдрэгчүүд нь явган зорчигчийн хөдлөж буй хурдыг хэмжих замаар тодорхойлдог байна. Ингэснээр хотын шигүү барилга дунд, ой модонд, тэр битгий хэл газар дор явж байгаа хүний байрлалыг мэдэх боломжтой гэнэ.
Шинэ бүтээлийг зохиогч техникийн ухааны дэд профессор, Сибирийн холбооны их сургуулийн инженерийн физик, радиоэлектроникийн хүрээлэнгийн хэмжих багаж үйлдвэрлэл, наноэлектроникийн танхимын доцент Павел Маринушкины хэлсэнээр маршрутын эхлэл цэгийг мэдсэнээр тус систем мэдрэгчүүдээс ирж буй мэдээллийг үндэслэн хэрэглэгчийн туулсан зам, байгаа байрлалыг тогтоох юм байна