Клинтоны “Юу болж өнгөрөв?” хэмээх дурсамжийн ном “Simon and Schuster” хэвлэлийн газраас ирэх сарын 12-нд гарах юм. Энэ бол түүний гурав дахь дурсамжийн ном.
Түүний анх хэвлүүлсэн “Амьд түүх” (2003) номонд Цагаан ордонд тэргүүн хатагтайн хувиар өнгөрөөсөн он жилүүдийг дүрсэлдэг аж. Харин хоёр дахь бүтээл болох “Хүнд сонголт” (2014) ном нь 2007-2013 оны үйл явдлыг хүүрнэдэг. Энд Барак Обаматай Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж байсан, түүний засаг захиргаанд гадаад бодлогын тэргүүний хувиар алба хааж байсан зэргийг дурсчээ.
“Надад бүх хариулт байхгүй. Бас энэ ном 2016 оны сунгааны тухай бүрэн төгс тайлан болно. Энэ бол миний түүх. Мөн би толгой эргэм, хөгжилтэй, сургамжтай, бухимдал төрүүлэхүйц, учир утга нь ойлгомжгүй үйл явдал бүхий хөшигний цаадах нууцыг нээхийг хүссэн юм. Үүнийг бичихэд амаргүй байсан.
Яагаад гэвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигч байсан бүхий л хугацаандаа хэдэн сая хүн намайг дэмжиж байсан, тэднийг төлөөлж байсан, би тэднийг төлөөлж чадаагүй гэдгээ мэдэж байсан. Би ажлаа зөв хийж чадаагүй. Харин одоо би энэ байдалтайгаар амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл амьдрах нь” хэмээн дурссаныг АВС телевиз хэсэгчлэн үзүүлжээ.
Клинтон 2009-2013 онд Төрийн департаментыг тэргүүлж байсан юм. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлж байгаагаа зарлаж, 2016 оны долоодугаар сарын 26-нд намын их хурлаар АНУ-ын Ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшсэн анхны эмэгтэй болсон юм. Тэрбээр сонгогчдын тоогоор Трампаас илүү байсан ч сонголтын төлөөлөгчдийн саналаар ялагдаж, Трамп Ерөнхийлөгч болсон билээ.