АНУ-ын Агаарын цэргийн хүчин Америкийн стратегийн арсеналд зориулан цөмийн шинэ далавчит пуужин боловсруулах гэрээг “Lockheed Martin”, “Raytheon” корпорациудтай гэрээ байгуулсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Гэрээ бүрийн өртөг 900 сая ам.доллараар яригдаж байгаа аж. Хоёр компани дөрвөн жил хагасын хугацаанд холын радиустай далавчит пуужин боловсруулж, цэргийнхэн хамгийн тохиромжтой хувилбарыг нь сонгох гэнэ.