Хойд-Солонгос.jpg

2017-08-23 11:24
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүр, нүүрс төрөгчийн материал ашиглан баллистик пуужингийн цэнэгт хошуу үйлдвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр өчигдөр (2017.08.22) Цэргийн шинжлэх ухааны үндэсний академийн дэргэдэх Эрдэм шинжилэгээний хүрээлэнд зочлох үедээ үйлдвэрлэлийн ажилтнуудад үүрэг болгосон байна.

ongots-1.jpg

2017-08-23 09:39
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Жон Маккейн” пуужингийн эскадрын мина зөөгч онгоц Малаккийн хоолойд Либерийн далбаатай нефть зөөвөрлөгч онгоцтой мөргөлдсөн билээ. Энэ үеэр сураггүй болоод байсан 10 усан цэргийн цогцосыг аврагчид олсон байна. Амиа алдсан цэргүүд хөлөг онгоцны гэмтсэн хэсгийн ойролцоох усанд автсан тасалгаануудаас олдсон гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотын командлагч, адмирал Скотт […]

Colongos.jpg

2017-08-22 17:05
БНСУ-д ажиллаж амьдардаг хоёр Монгол иргэн архи ууж маргалдсанаас болж  нэгнийхээ амь насыг хохироосон хэрэг энэ долоо хоногт гарчээ. Кёнги мужийн Юунин Дунбү цагдаагийн газарын мэдээлснээр энэ хэрэг сэжигтэний гэрт болсон бөгөөд согтуурсан үедээ хүйтэн мэсээр гэмтээсэн аж. Тэд санамсаргүй тааралдаж хамт архи ууснаас болж уг золгүй хэрэг гарсан байна. Сүүлийн жилүүдэд тус улсыг зорих, […]

aprik.jpg

2017-08-22 16:42
Өмнөд Африкийн Квазулу-Натал мужийн Дурбан хотод хүний мах идсэн хэрэгт холбогдох 22-32 насны   дөрвөн этгээдийн шүүх хурал болжээ. Цагдаа нар нэг сэжигтэн этгээдийн гэрт очиход хүний эд эрхтэнүүд байсан бөгөөд хүний амийг бүлэглэн хөнөөсөн хэргээр түүний хамсаатан болох гурван хүнийг нэмж баривчилсан байна. Тэдний хоёр нь уламжлалт анагаах ухааны эмч гэнэ. Гэмт этгээдүүд анхны байцаалтанд […]

niseh.jpg

2017-08-22 14:09
Оросын агаарын сансрын хүчний нисэх онгоц Сирийн Дейр-эз-Зор хот руу чиглэж явсан “Исламын улс” алан хядах бүлэглэлийн дайчдын цуваа руу цохилт өгч, 200 гаруй алан хядагчийг устгажээ. Үүнээс гадна аварга калибр зэвсэг, миномет, хуягт техник бүхий 20 гаруй автомашин, зэвсэг тээвэрлэж явсан том оврын машиныг устгасан байна.  

Moroco.jpg

2017-08-22 13:49
Мароккогийн хаан VI Мухаммед янз бүрийн хэргээр ял авсан 415 хүнд өршөөл үзүүллээ. Тэдний дунд алан хядах ажиллагаагаар ял авсан 13 хүн багтсан байна. Марокко улс энэ сарын 20-нд Хаан, ард түмний хувьсгалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

surguulilt.jpg

2017-08-22 13:35
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Ин Өмнөд Солонгос, Америкийн зэвсэгт хүчнүүдийн хамтарсан сургуулилт эхэлсэн талаар тайлбар өглөө. Түүний хэлж буйгаар энэхүү сургуулилт нь зөвхөн батлан хамгаалах зорилгоор явагдаж байгаа бөгөөд хойгийн асуудлыг хурцатгах гэсэн зорилго агуулаагүй гэнэ. Хоёр улсын цэргийн хамтарсан сургуулилт энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм.

ongotss.jpg

2017-08-22 13:21
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Жон Маккейн” пуужингийн эскадрын мина зөөгч онгоц Малаккийн хоолойд Либерийн далбаатай нефть зөөвөрлөгч онгоцтой мөргөлджээ. Үүний улмаас таван далайчин гэмтэж, 10 хүн сураггүй алга болсон байна.

Britaini.jpg

2017-08-22 12:39
2007 оны дэлхийн санхүүгийн зах зээлийн хямрал арван жилийн дотор Их Британий орон сууцны зах зээлийг эрсдэлд оруулжээ. Их Британий 2009 оны хоёрдугаар сараас эхлэн байрны дундаж үнэ уруудсаар 2016 оны хагас жилд 1.65 сая байр эргэлтэд оролгүй гацсан байна. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөхүүдийн тайланд “Savills” орон сууцны судалгааны төвийн захирлын “Дэлхийн санхүүгийн хямрал Их […]

avtomashin.jpg

2017-08-22 09:15
Исландын нийслэл Рейкьявикаас холгүйхэн орших Кеблавик олон улсын нисэх онгоцны буудлын хүлээлгийн заал руу цагдаагаас зугтаж явсан нэгэн жолооч машинтайгаа дайран оржээ. Тэрбээр цагдаа нарыг дохиход бууж өгсний тэмдэг болгон гараа өргөн гарч ирснээ ойртон ирсэн цагдаагийн офицер руу дайрч, дараа нь зам дээр байсан машинаас нэг эмэгтэйг татан буулгаад зугтжээ. Гэмт этгээд 20 орчим […]