Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хатуу түлштэй пуужингийн хөдөлгүүр, нүүрс төрөгчийн материал ашиглан баллистик пуужингийн цэнэгт хошуу үйлдвэрлэх хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр өчигдөр (2017.08.22) Цэргийн шинжлэх ухааны үндэсний академийн дэргэдэх Эрдэм шинжилэгээний хүрээлэнд зочлох үедээ үйлдвэрлэлийн ажилтнуудад үүрэг болгосон байна.