Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Барселонагийн төвд Рамблын автомашингүй өргөн чөлөөнд жуулчид руу дайрсан фургоны жолооч гэгдэх марокко гаралтай Юнес Абуякубыг цагдаагийнхан буудаж устгажээ. 22 настай Юнес Абуякуб амиа золиослогчийн бүс зүүсэн байсан гэж цагдаагийнхан мэдээлж байна. Испанид сүүлийн 13 жилд болоогүй энэхүү цуст халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 100 гаруй нь гэмтэж бэртжээ.