Индонезийн “ExtremeCrew” хакеруудын бүлэглэл Зүүн Өмнөд Азийн 29 дүгээр их наадмын үеэр хэвлэмэл эхүүд дээр далбааг нь буруу тавьсны өс хонзонг авч, Малайзын 27 сайт руу халджээ.
Энэ тухай “Straits Times”-т мэдээлсэн байна. “Миний үндэсний далбаа тоглоом биш” хэмээн хакерууд эвдсэн сайтдаа үлдээжээ. Үүнээс гадна халдлагад өртсөн сайтууд руу ороход Индонезийн төрийн дуулал эгшиглэдэг аж.