АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “Жон Маккейн” пуужингийн эскадрын мина зөөгч онгоц Малаккийн хоолойд Либерийн далбаатай нефть зөөвөрлөгч онгоцтой мөргөлдсөн билээ. Энэ үеэр сураггүй болоод байсан 10 усан цэргийн цогцосыг аврагчид олсон байна.
Амиа алдсан цэргүүд хөлөг онгоцны гэмтсэн хэсгийн ойролцоох усанд автсан тасалгаануудаас олдсон гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Номхон далайн флотын командлагч, адмирал Скотт Свифт өчигдөр мэдээлжээ.