Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 113 мянган хүүхэд байдаг. Статистик мэдээллээр 78 хувь нь цэцэрлэгт хамрагдаж, үлдсэн 22 хувь нь гэртээ харах хүнгүй үлддэг аж.
Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ жил Хүүхэд харах үйлчилгээний зардалд улсын төсвөөр 5.8 тэрбум төгрөг төсөвлөж, 5275 хүүхэд хамруулна гэсэн тооцоог гаргажээ. Харин улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловрсролд 252,753 хүүхэд хамрагдах юм байна.
2017-2018 оны хичээлийн шинэ жилд төрийн бус өмчийн 36 цэцэрлэг шинээр ашиглалтанд оруулахаар болжээ.