Энэтхэгт “Gotmar” чулуу шидэх наадмын үеэр 462 хүн гэмтэж бэртэж, гурвынх нь биеийн байдал маш хүнд байна. Энэ тухай “India Today” сонинд мэдээллээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадам нь 300 гаруй жилийн түүхтэй юм.
Наадмын үеэр Саваргаон, Пандхурна тосгодын тамирчид Жаан голынхоо эрэг дээр ирж, дохио дуугармагц модон дээр өлгөсөн далбааг тасдаж авахын тулд авирдаг аж. Энэ үед эрэг дээр үлдсэн хүмүүс өрсөлдөгчид рүүгээ чулуу шиддэг байна. Уг баярын үеэр оролцогчид амиа алдсан тохиолдол ч цөөнгүй гардаг байна.