922b518f849a823ecb49e9c1ef472eb6.jpg
2021-12-14 18:18
Нафтали Беннет Арабын Нэгдсэн Эмират улсад (АНЭУ) албан ёсны айлчлал хийсэн Израилийн анхны Ерөнхий сайд боллоо. Н.Беннетт АНЭУ-ын нийслэл Абу-Даби хотод энэ сарын 12-ны орой хүрэлцэн ирсэн тухай Израилийн Засгийн газрын төлөөлөгч мэдээлэв. Тэр өдөр АНЭУ-ын Гадаад хэргийн сайд шейх Абдалла бен Заид Аль-Нахайянтай уулзжээ. Даваа гарагт Израилийн Ерөнхий сайд Нэгдсэн Эмиратын угсаа залгамжлах хунтайж […]

45-8.jpg
2021-12-14 10:54
Microsoft-ыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Билл Гейтс шинэ жилийн уламжлалт захидлаа бичиж, 2021 оны дүнгээ гаргаж, 2022 оны таамгаа дэвшүүлсэн байна. -Энэ бол миний амьдралын хамгийн өвөрмөц, хүнд жил байлаа. Хэрэв 2020 он бүх зүйл хэвийн голдрилоороо явсан богино хугацаа байсан бол 2021 онд бил цар тахлын байдалдаа хэдийнэ орчихсон байсан. Бид […]

4-11.jpg
2021-12-14 10:51
Арванхоёрдугаар сарын 8-нд Герман улсад шинэ эрин эхэлж, 16 жилийн хугацаанд анх удаа шинэ канцлертай болжээ. 2005 оноос хойш тус улсын төрийн эрхийг барьсан “Меркелийн нам” ялагдах нь угаасаа ойлгомжтой байсан юм. Цагаачлалын хямралаас эхлээд Орос, Белорусстай харилцаа гээд шийдэгдээгүй олон асуудал байсны зэрэгцээ “Европын холбооны хөдөлгөөгч хүч”-ний эдийн засаг хүндэрч, цар тахлаас өмнө ДНБ-ий […]

14-8.jpg
2021-12-14 10:37
АНУ, Хятад, БНАСАУ, БНСУ Солонгосын дайныг албан ёсоор дуусаныг зарлах зарчмын хувьд зөвшөөрснийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин мэдэгдэв. Улс орнуудын хэлэлцээ одоохондоо Пхеньянаас гаргасан урьтач нөхцөлтэй холбоотойгоор эхлээгүй байгаа гэнэ. Хойд Солонгосын төр засаг АНУ-ыг “дайсагнасан бодлого”-оосоо татгалзсан тохиолдолд л хэлэлцээрийн ширээнд суухыг зөвшөөрсөн гэжээ. Мун Жэ Ин хэлэлцээр ямартай ч удахгүй эхэлнэ […]

Harnaaz-Sandhu-Representing-India-at-Miss-Universe-2021-Key-Facts-1024x576.jpg
2021-12-14 10:08
Энэ жил 70 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Miss Universe” гоо бүсгүй шалгаруулах олон улсын наадамд Энэтхэгийн оролцогч Харнааз Сандху түрүүллээ. Улаан тэнгисийн эргийн Эйлат хотод зохион байгуулагдсан тэмцээнд дэлхийн 80 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцжээ. Пунжаб мужаас гаралтай, 21 настай жүжигчин, модель бүсгүй эцсийн шатанд Парагвай, Өмнөд Африкийн гоо бүсгүйчүүдийг ялсан юм.

266667230_451540612999509_8958229160718010611_n-765x1024.jpg
2021-12-14 10:02
“Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Бөртэ-Үжин “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлжээ. Ийнхүү тэрбээр шилдэг 30 оролцогчийн нэг боллоо. Энэ жил 70 дахь удаагаа зохион байгуулагдаж буй Дэлхийн мисс шалгаруулах тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Пуэрто Рико аралд болно.

456.jpg
2021-12-13 18:05
Солонгосын шилдэг хөтлөгчийн нэг  Yoo Jae Suk /유재석 / короно туссан гэж мэдээллээ. Тэрээр телевизийн салбарт 1991 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд нийт 30 жилийг зориулан 17 шагнал авч, үндэсний MC гэсэн нэртэй болжээ. Тэрээр Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий хүнээр долоон  жил шалгарч, 2009 оноос хойш топ 2-оос буугаагүй байна. Солонгосын бараг бүх хүний хайр, […]

84-6.jpg
2021-12-13 13:54
“Miss Universe-21” тэмцээний тэргүүн титмийг Энэтхэгийн мисс 21 настай Харнааз Сандху хүртлээ. Жүжигчин мэргэжилтэй, Харнааз Сандху чөлөөт цагаараа иог хийх, бүжиглэх, хоол хийх, морь унах, шатар тоглох дуртай бөгөөд нийгэмд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлыг хөндөж, дуу хоолойгоо өргөдөг төлөөллүүдийн нэг юм. Энэ жилийн “Miss Universe” тэмцээнд дэлхийн 80 гаруй улсын гоо бүсгүй оролцсон ба дэд байрт […]

07-8.jpg
2021-12-13 09:39
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд болсон хурлын үеэр Америкийн цэргийг Украинд оруулах асуудал хэзээ ч хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй хэмээн мэдэгджээ. Цагаан ордон хэвлэлийн бага хурлыг YouTube-ээр дамжуулж байсан бөгөөд Оросууд Украинд  түрэмгийлсэн тохиолдолд Вашингтон үүнд бэлэн байгаа эсэх талаар асуусан сэтгүүлчийн асуултад тэрбээр ийн хариулжээ.

06-12.jpg
2021-12-13 09:28
Хакерууд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн твиттер хуудсыг  хакерджээ. Энэ тухай Ерөнхий сайдын алба олон нийтийн сүлжээгээр мэдэгдээд хакеруудын үйл ажиллагааг “Twitter”-т мэдэгдэн, акаунтыг шууд хамгаалсан гэжээ. Bloomberg-ийн мэдээлснээр, хакерууд Энэтхэгт биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авахыг зөвшөөрсөн тухай жиргээг  Нарендра Модигийн  хуудаст бичсэн бөгөөд мөн тус улс дижитал валют худалдан авч, иргэдэд тараана […]