Францын Засгийн газар ирэх оны нэгдүгээр сарын 15-наас эхлэн вакцины үнэмлэх нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж RTBF Сайд нарын зөвлөлд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг иш татан мэдээлэв.
Төсөлд вакцины үнэмлэхийг иргэд заавал ресторан, баар, семинар, бага хурал, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар, болон бүс нутаг хоорондын тээвэрт үзүүлэх ёстой гэдгээр тусгаж өгчээ. Мөн вакцины үнэмлэхийг хянах эрхтэй хүмүүс үнэмлэх эзэмшигчдийн биеийн бусад баримт бичиг, иргэний үнэмлэхийг ч шалгахыг зөвшөөрөхөөр тусгажээ.
Өвчин болон гэмтлийн яаралтай тохиолдол, вакцинжуулалтын эсрэг заалт гэх мэт хэд хэдэн онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад зочилсон хүмүүсээс ч энэ үнэмлэхийг шаардах бололтойлагатай болно.
Тус хуулийг Францын парламент, Төрийн зөвлөл, Үндсэн хуулийн зөвлөл батлах ёстой. Өнгөрсөн бямба гарагт Францад коронавирусын халдварын 100 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн нь тахлын бүх хугацаанд тус улсад хамгийн өндөр үзүүлэлт болжээ.