Туркийн Дотоод хэргийн яам Истанбул хотын захирагчийн албаны 500 гаруй ажилтныг терроризмыг дэмжсэн хэрэгт сэжиглэн шалгаж эхэлснээ зарлалаа. Дотоод хэргийн яамны мэдэгдэлд “Манай яамнаас хэд хэдэн террорист байгууллагатай холбоотой гэх гомдол ирсэн Истанбул хотын захирагчийн албаны ажилтнуудыг шалгаж эхэлсэн хэмээн мэдэгджээ.
Тус хотын захирагчийн ажлын албаны 455 ажилтан Туркт хориглогдсон Курдистаны ажилчны намтай, 102 нь Туркт террорист гэж тооцогддог зүүний радикал бусад байгууллагатай холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаа ажө.
Истанбул хотын дарга, Туркийн гол сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Намын гишүүн Экрем Имамоглу тус яамны мэдэгдлийг шүүмжилсэн байна. Тэрбээр “Истанбулд манай намын 86 мянган гишүүн бий. Би тэдний эрхийг зөрчихийг зөвшөөрөхгүй. Буруутай хүмүүстэй эцсээ хүртэл тэмцэнэ. Хотын захирагчийн алба тэднийг гэнэтийн эв нэгдэл, хүч чадалтай тулгарах болно гэдгийг мэдэж байна” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.
Түүний хэлснээр, Дотоод хэргийн яам “сэжигтнүүдийн тоог гаргаж, шийдвэрээ гаргасны дараа мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Хотын захирагчийн ажлын албаны ажилчдыг ажилд авах журмыг ч мөн Дотоод хэргийн яамнаас баталгаажуулахаар болоод байна хэмээн тэрбээр нэмж өгүүлжээ.