Daily Mail сонин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны жингээ хасахын өмнөх болон жин хассаны дараа авсан зургуудыг харьцуулжээ. Тус сонин Солонгосын удирдагчийн жингээ хасахын өмнөх болон дараах зургуудыг харьцуулж үзээд 2019, 2020 оны зургуудад Ким Чен Ун саяхан нийтлэгдсэн зургаас хамаагүй том харагдаж байгааг тэмдэглэжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун бараг 20 кг жин хассан хэмээн үзжээ. БНАСАУ-ын хэвлэлүүд удирдагчаа “улс орны сайн сайхны төлөө өөрийгөө зориулдаг” хэмээн гэж бичдэг ч үүнийг гадаад төрхийнхөө өөрчлөлттэй шууд холбодоггүй билээ.