Япон улс нефтийн зах зээл дээрх дарамтыг бууруулах, зохицуулах зорилгоор хэд хэдэн улстай нэгдэн, стратегийн нөөцөөс газрын тосоо борлуулж эхэллээ. Энэ төлөвлөлтийн дагуу Японы Худалдааны яам Шибуши агуулахаас газрын тосыг худалдаанд гаргасан гэж мэдэгдэв.
Эхний ээлжинд Худалдааны яам 100 мянган килолитр (629 мянган баррель) газрын тос борлуулна. Тус яам газрын тосны зах зээлийн нөхцөл байдалд хяналт тавьж байгаа бөгөөд ирээдүйд нөөцийг нэмж гаргахыг зарлаж магадгүй гэж Bloomberg мэдээлэлтэй эх сурвалжаас иш татан мэдээлжээ.
Сарын өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Стратегийн газрын тосны нөөцөөс (SPR) 50 сая баррель газрын тос зарах гэж байгаагаа зарласан. Үүний зэрэгцээ тэрээр энэ алхмыг нефтийн үнийг бууруулах хамтын хүчин чармайлтад найдаж буй Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Их Британи зэрэгтэй тохиролцсон гэж мэдэгдэв.
АНУ 12-р сарын эхээр SPR-аас газрын тос зарж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгос 2022 оны 1-3 дугаар сарын хооронд стратегийн нөөцөөс 3.17 сая баррель газрын тос, нефтийн бүтээгдэхүүн гаргахаа мэдэгдээд байгаа юм.