2021-12-28 10:401min00

Цасан шуурганд төөрч, дүүгээ авраад амиа алдсан охинд “Онцгой үйлстэн” медаль нөхөн олгожээ

269831218_6963714633700668_101144270851677667_n

Одоогоос 7 жилийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт өвөлжиж байсан Ц.Сансарбаярын хоёр тэрсхэн охин хөхөө өвлийн хүйтэнд гэрээсээ хөтлөлцөж гараад төөрч, улмаар цасан шуурганд 7 настай эгч нь осгож, дүү нь амьд үлдэж байсан харамсалтай хэрэг гарч байв. Тэр өдөр нүүр нүдгүй цасан шуурга шуурч, цаг агаар муу байсан тул хоёр охин нь гэртээ байхаас айж, аав, ээжийнхээ араас хувцсаа өмсөөд, гэрээсээ гарсан байдаг. Гурван километрийн зайтай байрлах саахалт айлынд очих замдаа хоёр охин төөрч, цасан шуурга сөрж, эцсээ хүртэл тэмцсээр эцэст нь эгч нь амиа алдаж, бага охин нь амьтай, голтой олдож, амь аврагдсан юм. Долоохон настай охин 5 настай дүүгээ аврахын тулд өмсөж явсан малгайгаа дүүдээ өмсгөж, ороолтоороо гарыг нь боож, гадуур хувцсаа хүртэл тайлж өгөн, салхины нөмрөөс дүүгээ хамгаалан тэвэрч, өмссөн гутал, нимгэн өмд, цамцтайгаа цасан шуурган дунд тарчилж хоносон охины сүүлчийн хүсэл нь дүүгээ аврах байлаа.

Өнөөдөр дүүгийнхээ амийг аварсан /талийгаач/ охинд “Онцгой үйлстэн” медалийг нэхэн олгов. Шагналыг амьд үлдсэн дүү С.Хонгорзул нь авга эгчийнхээ хамт гардаж авлаа. Аавтайгаа, авга эгчтэйгээ амьдардаг охинд ОБЕГ-аас иж бүрэн тавилгатай гэр, 3 сая төгрөгийн батламжийн хамт олголоо.