Хятадын 13 сая орчим хүн амтай Сиань хотод коронавирусын COVID-19 Дельта омгийн халдвар тархсантай холбогдуулан халдваргүйжүүлэлт хийж эхэлсэн тухай Bloomberg мэдээллээ. Эрх баригчид хот даяар ариутгалын бодис цацаж эхэлсэн бөгөөд оршин суугчдаас цонхоо хааж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалсан байна. Түүнчлэн оршин суугчдыг хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг хоригложээ.
Сиань хотын оршин суугчдаас коронавирусын 52 шинэ тохиолдол илэрмэгц хотыг хорио цээрийн дэглэмд шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн ням болон даваа гаригт 150 орчим халдвар илэрсний дараа хотыг халдваргүйжүүлэх шийдвэр гарчээ.
Гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд тус хотод вирусын 600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд голдуу Дельта омог бүртгэгджээ. Хятад бол хилээ хаах, хатуу арга хэмжээний тусламжтайгаар вирусыг бүрэн устгахыг эрэлхийлж буй дэлхийн цорын ганц улс юм.
Хятадын эрх баригчид 2022 оны хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болох Бээжинд болох өвлийн олимпийн үеэр халдвар дотооддоо тархаж болзошгүй гэж санаа зовж байгаа аж.