Бристоль (Их Британи)-ийн сурагч хүү Зул сарын баяраар бэлгэнд авсан Mensa тестийн шалгалтаар IQ нь Альберт Эйнштейнийхээс илүү болох нь тодорхой болжээ.
12 настай Барнаби Суинберн хүү IQ тестээр 162 оноо авсан аж. Тэрбээр18-аас доош насны хүүхдүүдийн боломжит хамгийн дээд оноо авсан гэсэн үг. Тэгвэл Эйнштений IQ-гийн түвшин 160 оноотой байдаг аж. Ийнхүү Барнаби бүх цаг үеийн агуу физикчээс давсан ухаантай болж таарчээ. Тестийн дүнгээр сурагч хүүг оюуны өндөр түвшинтэй хүмүүсийн нийгэмлэгт авчээ.
«Хүүгээ ухаантай гэдгийг би мэддэг байсан. Үүнийгээ шалгахыг хүсээд, бэлгэнд ийм тест хүссэн юм. Математик, хими бол түүний хамгийн дуртай шинжлэх ухаан » хэмээн хүүгийн ээж Жизлен Bristol Live-д ярьжээ. Зул сарын баяраар хүү мөн криптовалюттай болохыг хүссэн гэнэ. Учир нь тэр хөрөнгө оруулах сонирхолтой аж.
Барнаби ирээдүйдээ том зорилго тавьжээ. Тэрбээр программист болохоор төлөвлөж байна. Үүний тулд хүү Оксфордын их сургуульд орохыг хүсэж байна.