16-1.jpg

2021-12-25 16:10
АНУ-ын Батлан ​​хамгаалах яам Украиныг Оросын болзошгүй үйлдэлд илүү хурдан хариу өгөхийн тулд сүүлийн үеийн тагнуулын мэдээллээр хангах төлөвлөгөөг боловсруулж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны эх сурвалжаас иш татан Нью Йорк Таймс сонин мэдээлэв. Мэдээлэлд Оросын цэргүүд хилээр гарахаар хөдөлж байгаа эсэхийг харуулах зургууд багтах аж. Ийм мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал […]

09-10.jpg

2021-12-25 12:47
Японы Сайд нарын танхим 2022 оны санхүүгийн жилийн Батлан ​​хамгаалахын төсвийг баталлаа. Энэ нь 5.4 их наяд иен буюу 47 тэрбум долларт хүрч дээд амжилт тогтоосон гэж Associated Press мэдээлэв. Японы Батлан ​​хамгаалах салбарын зардлын өсөлт 10 дахь жилдээ бүртгэгдэж байгаа бөгөөд энэ удаад 1.1%-иар өсчээ. Батлан ​​хамгаалахын төсвийн төслийг Японы парламент хараахан батлаагүй байна. Үүний […]

03-41.jpg

2021-12-25 11:56
Вакцины хүртээмж нэмэгдэж, цар тахлаас үүдэлтэй хорио цээрийн хязгаарлалтууд хумигдсан, хүмүүс хөл хорионы үеэр хуримтлалаа нэмэгдүүлсэн гэх мэт эерэг, ашигтай үр дүнг хамгийн түрүүн Европын тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгчид хүртэж эхэлжээ. CFRA шинжээчийн фирмийн мэдээллээс үзэхэд энэ салбарын хувьцаа 2021 оны эхнээс дунджаар 42 хувиар өссөн байна. Шинжээч Эндрю Там хэлэхдээ “Европын олон өргөн хэрэглээний […]

02-47.jpg

2021-12-25 11:46
Хонгконгийн гурван их сургууль хоёр өдрийн дотор Бээжингийн төв Тяньаньмэнийн талбайд 1989 онд болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг дарахад амь үрэгдсэн хохирогчдын дурсгалын хөшөөг буулгасан тухай ВВС мэдээллээ. Хөшөөг Хонгконгийн Хятадын их сургууль Ардчиллын дарь эх, Лингнан их сургуулиуд буулгасан байна. Ардчиллын дарь эхийн өмнө босгосон хөшөөг 1989 онд Бээжингийн Урлагийн академийн оюутнууд дөрвөн өдрийн дотор бүтээж байжээ. […]

01-51.jpg

2021-12-25 11:29
Зул сарын баярыг тохиолдуулан COVID-19 цар тахлыг дэврээхгүйн тулд дэлхий даяар 4 мянга гаруй нислэг цуцлагджээ. Олон улсын нислэгийг хянадаг FlightAware вэб сайтаас мэдээлснээр, коронавирусын өвчлөл нэмэгдэж, Омикрон омог тархаж байгаатай холбоотойгоор Зул сарын баярын амралтын өдрүүдэд дэлхийн агаарын тээврийн компаниуд 4.3 мянга гаруй нислэгээ цуцалжээ. Зул сарын баярын өмнөх Баасан гаригт баярын нислэгийн оргил […]

02-46.jpg

2021-12-24 17:35
Америкийн хос Тони, Жастин нар энэ оны зургаадугаар сард өвөрмөц хүүхэдтэй болжээ. Хүүхдийн бие бүхэлдээ хар толбоор бүрхсэн гэнэ. Жира охин төрөлхийн ийм өвчинтэй төржээ. Энэ өвчин хүүхдийн амь насанд аюулгүйгэж эмч нар мэдэгдсэн байна. Гэхдээ арьсны хавдраар өвчлөх эрсдэл өндөр юм байна. “Охин жирэмсний 38 дахь долоо хоногт, төлөвлөгөөт кесар хагалгаагаар төрсөн. Миний нөхөр […]

06-19.jpg

2021-12-24 16:50
Лидсийн их сургуулийн эрдэмтэд Хималайн мөс хайлж байгаатай холбоотой судалгаагаа Nature сэтгүүлд нийтэлжээ. Эндхийн мөсөн голууд маш эрчимтэй хайлж байгаа гэнэ. Эрдэмтдийн мэдээлснээр, сүүлийн 40 жилд мөсөн голууд өмнөх 700 жилээс илүү эрчимтэй хайлсан байна. Судлаачид 400-700 жилийн байсан 14 798 мөсөн голын үргэлжлэл, гадаргуугийн зургийг гаргаж, хэр хурдацтай хайлж байгааг судалжээ. Гэтэл Хималай мөснийхөө […]

03-40.jpg

2021-12-24 14:40
Японы эрдэмтэн Мэйжи Мияшита зурагтаар харуулж байгаа хоол хүнсний амтыг дамжуулдаг дэлгэц бүтжээ. Токиогийн профессор болон түүний 30 оюутны багийн хамтран бүтээсэн уг бүтээл нь Taste the TV (Зурагтаар амтал) нэртэй гэнэ. Энэ нь хүссэн хүн бүр дэлгэцээр тухайн үед хоолны зураг гарч, яг тэр агшинд нь дэлгэцийг долоовол амтагддаг байна. Дээр нь энэ амтыг […]

01-50.jpg

2021-12-24 13:33
Талибуудыг олон улсын алан хядагчдад тооцдог. Гэсэн ч тэд эв нэгдлийн байгууллага болох НҮБ-аас их хэмжээний мөнгө албан ёсоор авах гэж байна. Reuters агентлагийн мэдээлснээр НҮБ ойрын нэг жилийн хугацаанд Афганистаныг булаан эзэлсэн уг хөдөлгөөнд муугүй хэмжээний мөнгө өгөхөөр зэхжээ. НҮБ “Талибан”-д нийт 6 сая доллар өгөхөөр төлөвлөж байна. Энэ мөнгийг Сиражуддин Хаккани тэргүүтэй Афганистаны […]

05-27.jpg

2021-12-24 13:01
Ерөнхийлөгч асан Дональд Трамп Пүрэв гарагт Дээд шүүхэд хандан нэгдүгээр сарын 6-нд болсон Капитолын үймээний хэргийн мөрдөн байцаалтын хүрээнд өөрийн засаг захиргаатай холбоотой баримт бичгүүдийг задруулахыг хориглох хүсэлт тавьсан талаар Associated Press агентлаг мэдээллээ. Гэвч Дээд шүүх Трампын хүсэлтийг хүлээн аваагүй байна. Өмнө нь үүнтэй төстэй нэхэмжлэлийг Колумб дүүгийн Давж заалдах шатны шүүх мөн няцаасан бөгөөд […]