Хятадын Шэньси мужийн Сиань хотод өнгөрсөн бямба гаригт COVID-19 халдварын 158 шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн улсын хороо ням гаригт мэдээлжээ. нь Нийт тохиолдлын 155 нь импортлогдоогүй дотоод эх үүсвэртэй байжээ.
БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо “Дотоодод хатуу түгжих арга хэмжээ авсан хэдий ч тус хотод халдварын тархалт нэмэгдэж байна. Пүрэв гаригт 49, баасан гаригт 75 шинэ тохиолдол бүртгэгдсэн хэмээн мэдээндээ дурджээ.
Тус хорооны мэдээлснээр, коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Ши-анаас ирэх дотоодын бүх нислэгийг цуцалж, галт тэрэг, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. Эрх баригчид оршин суугчдад нэн шаардлагатай тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байх шаардлага өгсөн бөгөөд гэр бүлийн зөвхөн нэг хүн хоёр өдөрт нэг удаа дэлгүүрээр орж хүнсний бүтээгдэхүүн, хэрэгцээт бараа худалдан авахыг зөвшөөрсөн байна.
Сианьд гарсан халдварууд дунд “Омикрон” омог бүртгэгдсэн талаар дурдаагүй байна. Одоогоор тус улсад дэлхий даяар идэвхтэй тархаж буй “Омикрон” омгийн халдварын долоон тохиолдол илэрсэний дөрөв нь Гуанжоу хот, хоёр нь Чанша хот, нэг нь Тяньжин хотод бүртгэгджээ.
Сахилгын хяналтын төв комисс COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажилд хангалтгүй ажилласан хэргээр Сиань хотын 26 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
2022 оны 2-р сарын 4-20-ны өдрүүдэд Бээжинд болох Өвлийн Олимпийн наадам болох гэж байгаатай холбогдуулан тус улсад халдвар тархаж байгаад Хятадын эрх баригчид санаа зовж байгаа аж. Хятадад цар тахлын үеэр нийтдээ коронавирусын халдварын 101 мянга тохиолдол илэрч, 4636 хүн нас барж, 2021 онд нэг хүн нас баржээ.
Эх сурвалж: INTERFAX