УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчиж байгаа асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл гишүүдын гомдлоор Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэсэн бөгөөд уг асуудлыг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болох юм. Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Энхболд гишүүн оролцоно.