Афганистанд эрх барьж буй Талибан хөдөлгөөн Парламентын хэрэг эрхлэх яам болон Энхтайвны яамыг татан буулгаснаа зарлалаа гэж Associated Press ням гаригт мэдээлэв. Үүнээс гадна Талибанчууд сонгуультай холбоотой асуудал хариуцсан хоёр тусгай комиссын ажлыг зогсоож байгаагаа мэдэгджээ.
Талибуудын байгуулсан Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Билал Карими “Афганистан дахь өнөөгийн нөхцөлд эдгээр комисс хэрэггүй” хэмээн тайлбарлаад үүнтэй ижил төстэй хоёр яамыг татан буулгах шийдвэр гаргаж байгааг зарлажээ.
Талибууд мөн энэ оны эхээр эмэгтэйчүүдийн яамыг татан буулгаж байсан юм.