ЗСБНХУ задран унасны дараах барууныхны байр суурийн талаар хэлсэн хуучин ЗХУ-ын удирдагч М.Горбачёвын саналтай Daily Mail-ын уншигчид санал нэгдсэн байна. Британийн The Daily Mail сонинд ЗХУ задран унасны дараа АНУ-д НАТО-г өргөжүүлэх санаа төрсөн хэмээн мэдэгдсэн Михаил Горбачёвын мэдэгдэлд зориулсан нийтлэл бичигджээ.
Өмнө нь ЗХУ-ын удирдагч асан РИА Новости агентлагт хэлэхдээ, энэ байдал нь хамтын аюулгүй байдлын зарчмуудыг мартахад хүргэсэн. Бид хүйтэн дайнд ялалт байгуулснаа зарласан. Гэвч бид хамтдаа дэлхийг сөргөлдөөнөөс, цөмийн уралдаанаас гаргасан уу. Үгүй ээ, ялагчид шинэ эзэнт гүрэн байгуулахаар шийдсэн хэмээн экс удирдагч хэлж байсан юм.
Сонины энэхүү нийтлэлд уншигчид идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, олон сэтгэгдэл үлдээсэн бөгөөд
-Үнэндээ бид зөвхөн өөрсдийгөө л буруутгах ёстой. ЗХУ задран унахад бид нөхөрлөлийн гараа сунгахаас өөр аргагүйд хүрсэн (Тэднийг НАТО-д элсүүлэх санал хүртэл байсан) хэмээн Tom2131 хэмээн тэмдэг үлдээсэн уншигч бичсэн бол,
-Америк 1991 онд ЗСБНХУ задран унах үед Оросын хил рүү нэг ч инч ойртохгүй гэж амласан. Энэ бол америкчуудын амласан бүх зүйл” гэж Ганакус нэртэй уншигч онцолжээ.
Мөн Бака нэрээр сэтгэгдэл үлдээсэн уншигч “Горбачев тэдгээрийг (гэрээ – Ред.) АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд – Ред.) Рейганаас бичгээр хүлээн авах ёстой байсан гэж,
-Хамгийн том урвалт. Барууныхан хөшиг унасны дараа Оросыг хүлээн зөвшөөрөх ёстой байсан” хэмээн ТОНКА78 санал бодлоо илэрхийлжээ. Түүнчлэн
-Хэрэв би зөв санаж байгаа бол АНУ Оросын (Зөвлөлт. – Ред.) пуужингуудыг ердөө 90 милийн зайд байрлуулах санаад дургүй байсан” гэж иргэн Х сануулсан бол Лима Альфа
-Америкчууд Оросыг хэдэн арван жилийн турш шоолж байсан. Одоо буцалж эхэлж байна” хэмээн бичжээ.
Өнгөрсөн долоо хоногт Москва, Вашингтоны хэлэлцээр болон НАТО-гийн гишүүн орнуудтай байгуулсан гэрээний төслүүд нийтэд ил болсон бөгөөд үүнд Европ дахь аюулгүй байдлын харилцан баталгаа, дунд болон ойрын тусгалтай пуужингуудыг хоёр тал бие биенийхээ мэдлийн бүсэд байрлуулахгүй байх тухай заалтууд багтсан байна.
Ялангуяа хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын зардлаар холбоог цаашид өргөжүүлэхээс татгалзах асуудал багтсан бөгөөд хэрэв барууны орнууд эдгээр шаардлагад хариу өгөхгүй бол сөргөлдөөний шинэ үе эхэлж магадгүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков РИА Новости агентлагт ярьсан байна.
Энэ асуудлаарх эхний шатны хэлэлцээ нэгдүгээр сард болох төлөвтэй байна. НАТО зүүн тийш тэлэх, Украинд довтолгооны зэвсгээ байршуулах нь Москвагийн хувьд улаан шугам гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг бус удаа онцолж байсан юм.
Эх сурвалж: RIA