АНУ-ын Батлан хамгаалах яам Украиныг Оросын болзошгүй үйлдэлд илүү хурдан хариу өгөхийн тулд сүүлийн үеийн тагнуулын мэдээллээр хангах төлөвлөгөөг боловсруулж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны эх сурвалжаас иш татан Нью Йорк Таймс сонин мэдээлэв.
Мэдээлэлд Оросын цэргүүд хилээр гарахаар хөдөлж байгаа эсэхийг харуулах зургууд багтах аж. Ийм мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал Украйны цэргийнхэн халдлагаас урьдчилан сэргийлэх боломжтой” хэмээн тус сонинд бичжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн мэдээлэл сайтай эх сурвалжийн хэлснээр АНУ-ын тагнуулын алба Киевт их хэмжээний мэдээлэлд нэвтрэх боломжийг хэдийнэ олгоод эхэлжээ.