Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 25-ны Бямба гаригт боллоо. Хуралдаан дээр Сангийн сайд Б.Жавхлан Төр хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна.
Үүнтэй холбогдуулан хуулийн төслийг Засгийн газрын дараагийн хуралданаар хэлэлцүүлэхийг Сангийн сайдад даалгажээ. Мөн Төрийн эзэмшлийн хувь хэмжээг хэвээр хадгалах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтыг эцэслэн боловсруулсан бөгөөд жагсаалтыг Сангийн сайд танхимын гишүүддээ танилцуулжээ.